Тэмцээн өрсөлдөөнтэй өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.12-нд нийтлэгдсэн

Тэмцээн өрсөлдөөнтэй өрнөж байна

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны 22 жилийн ойд зориулж УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор зохиогдож буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2014 оны тэмцээний 7 дахь өрөг өндөрлөсний дараа түр завсарлаад байна.

Өчигдөр эхэлсэн энэ тэмцээний явцаас танилцуулбал 5 өргийн дараа эрэгтэй шатарчдаас Ц.Лхагвасүрэн /нийслэл/, эмэгтэй шатарчдаас Г.Номин /Сэлэнгэ аймаг/ нар нэг ч хожигдолгүй 5 оноотой тэргүүлж, араас нь эрэгтэйчүүдээс нийслэлийн С.Алтангэрэл, Д.Мөнхтөр, Орхон аймгийн Д.Батжаргал, эмэгтэйчүүдээс нийслэлийн Э.Одгэрэл, Ж.Даваасүрэн, Ц.Азбилэг нар тус тус 4 оноотой нэхэж явсан билээ. Харин 7 өргийн дараа эрэгтэйчүүдээс нийслэлийн Д.Индэръяабүд, Г.Оюунбаяр, С.Алтангэрэл, Б.Мөнхбаяр нар, эмэгтэйчүүдээс Сэлэнгийн Г.Номин, нийслэлийн Ж.Даваасүрэн нар тус тус 6 оноотой тэргүүлж явна.

Хоёр дахь жилдээ зохиогдож байгаа энэ тэмцээнд эрэгтэй 97, эмэгтэй 26, төрийн албан хаагч 33, шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат 10 гаруй тамирчин оролцож байгаа юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж