“Зуны амралт-2010” үзэсгэлэн, яармаг нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

“Зуны амралт-2010” үзэсгэлэн, яармаг нээгдлээ

Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачуудын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан “Зуны амралт-2010” үзэсгэлэн, яармаг худалдааг энэ сарын 17-19-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн яармагийг “Номын амт” төрийн бус байгууллага, Монголын хүүхдийн ордонтой хамтран хүүхэд багачуудыг зуны амралтаа номтой нөхөрлөж өнгөрүүлэхийг уриалж, үзэсгэлэнд хэвлэлийн компаниудыг мөн татан оролцуулжээ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү үзэсгэлэн яармагаас хүүхдийн зуслангийн хуваарь, үнэ ханш, зуны хөтөлбөрт сургалт, дугуйлан, мэдээллийн технологи, шинээр хэвлэгдэн гарсан номын танилцуулга гээд олон зүйлсийн талаар дэлгэрэнгүй  мэдээллийг авч  болох ажээ.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж