Ан уу эсвэл аллага уу?

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Ан уу эсвэл аллага уу?

Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг гэгддэг чоно хэмээх хийморлог амьтныг одоо бол хэнбугай нь ч намнадаг болж. Сүүлийн үеийн хурдан төмөр хүлэг, дурантай буугаар зэвсэглэсэн “анчид” хэдэн арваар нь хядаж байгаагийн тод жишээ энэ зураг юм.

Уг нь манай ард түмэн чоныг тахин шүтэж, эр хүний хийморь сэргэдэг гэж үздэг учраас өвөл орооных нь үед ганц нэгхэн чоно намнах, эс бөгөөд нэг нутагт хэт олширч, айлын малруу дайрсан тохиолдолд л алдаг заншилтай ард түмэн. Гэтэл сүүлийн үед хэзээ ч хамаагүй агнаж /аллага гэж нэрлэх нь зүйд нийцнэ/ л байвал боллоо гэж үздэг болж. Цахим ертөнцөөр өөрсдийн энэхүү аллагаа бахархалтайгаар дэлгэн харуулж, гангарах нь яав ч эрүүл хүний шинж биш байлтай. Автомашиных нь улсын дугаар ил харагдаж байгаа энэ тохиолдолд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд болон цагдаагийн байгууллагынхан ямар нэгэн арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Дэлхий нийтээрээ бурханлаг үзлийг дээдэлж, амьтны амь таслахыг тэвчихnaг бусаддаа уриалж байгаа энэ цаг үед энэ мэт аллага үйлдэгчдэд хатуу хариуцлага болгож, ийм аллага хийхийг санаархагчдад сануулга болгох нь зүйтэй болов уу?

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж