ГССҮТ-өөс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

ГССҮТ-өөс сэрэмжлүүлж байна

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ буюу Шинэ гэмтлийн эмнэлэгт өдөрт 250-300 гэмтэж, бэртсэн хүнд үйлчилж байгаа гэнэ. Гэмтэж, бэртсэн хүмүүсийн ихэнх нь халтирч унасан, согтуугаар гар, хөлөө хөлдөөсөн тохиолдлууд бүртгэгдэж байгаа ажээ. Ийнхүү өдөрт олон өвчтөн хандах болсноор Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ачаалал маш нэмэгдсэн гэж эмч нар нь хэлж байна. Тус эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийн 60-70 хувь нь буюу 150-200 орчим нь халтирч унаж бэртсэн хүн байгаа аж. Халтиргаанаас болж ясаа хугалбал хамгийн багадаа гурван сар, зөөлөн эдээ гэмтээвэл зургаан сар хөдөлмөрийн чадвараа алддаг. Мөн гэмтэл бэртэл хэр зэрэг гэдгээс хамаарч бүрэн эдгэртлээ 1-1,5 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэнэ. Тиймээс иргэдийг халтирч унах, согтуугаар гар хуруугаа хөлдөөхийг урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс анхааруулж байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж