Малын индексжүүлсэн даатгалыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгалыг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж
ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Малын индексжүүлсэн даатгалын
тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй”
хэмээн үзлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд мал
аж ахуйн салбар эрсдэлтэй салбар Даатгалын тогтолцоонд шилжих зайлшгүй
шаардлагатай. Тиймээс даатгагч, даатгуулагчийн харилцаа, малчны эрх,
үүргийг тодорхой болгох хэрэгтэй тул хуулийн төслийг Эдийн засгийн
байнгын хороогоор давхар хэлэлцэх шаардлага байна гэсэн юм.

Тус
Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, машинаа даатгуулаагүй хүн монголд
бараг байхгүй байх. Хөдөө аж ахуйн салбарын хувьд малчид малаа
даатгуулах асуудал амин чухал. Энэ утгаараа малын индексжүүлсэн даатгалд
ач холбогдол өгч байгаа гишүүдийн саналтай нэг байна. Монголчууд зах
зээлд ороод даатгалын ашиг шимийг бүгдээрээ хүртээд явж байгаа. Харин
малчид даатгалын үр дүнгээ хүртэх асуудалд цаг хугацаа алдсан зүйл бий.
Иймд энэ асуудлыг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай гэлээ.
Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар
хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж