“МИАТ” олон улсад хувьцаа гаргана

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

“МИАТ” олон улсад хувьцаа гаргана

“МИАТ” компани олон улсын байгууллагаар компанидаа үнэлгээ хийлгэхээр ажиллаж эхэлжээ. Уг үнэлгээ гарсны дараа “МИАТ” компанийн 49 хувийг хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө босгох эсэхийг шийдвэрлэх юм байна. Ингэхдээ эхний ээлжинд олон улсад томд тооцогдох Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөөд буй ажээ. Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын баримт, бичигт “МИАТ” компанийн тодорхой хувийг хувьчлах асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд компанийн 49 хувийг олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах ажил ийнхүү эхэлж буй юм байна.

Г.ХУЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж