Тайваньд далайн гахайн мах хураагджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Тайваньд далайн гахайн мах хураагджээ

Тайванийн эрх баригчид долоон тонн орчим далайн гахайн махыг хураасан талаар Channel NewsAsia мэдээлэв.

Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт нэгжлэг хийх үеэр худалдахыг хориглосон мах ихээр илэрсэн байна. Бүтээгдэхүүн бэлтгэхийн тулд 150 орчим далайн гахайг агнасан гэж хуулийнхан үзэж байгаа ажээ. Харин Үйлдвэрийн эзэн эдгээр махыг нутгийн загасчдаас худалдаж авсан хэмээн мэдүүлсэн байна. Үйлдвэрийн эзэнд таван жил хорих болон 50 мянган ам.доллараар торгох ял тулгах бололтой. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж