Фейсбүүкт донтох нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Фейсбүүкт донтох нь ихэсчээ

Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас интернэт тэр дундаа сошиал сайтууд болох фейсбүүк, твиттерт донтох үзэгдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Тус байгууллагаас хийсэн судалгаагаар 18-40 насны хүмүүсийн 60 дээш хувь нь интернэтэд өдрийн үр бүтээлтэй цагийнхаа дийлэнх хувийг зарцуулж буйг тогтоосон байна.

Энэ нь тухайн хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжинд сөргөөр нөлөөлөх, сэтгэлзүйн элдэв асуудлуудтай тулгарах, хэт бусдаас хамааралтай болж бие даасан байдлаа алдах зэрэг олон сөрөг дагавруудыг дагуулж байгаа аж.

Фейсбүүк, твиттер зэрэг сайтуудад ажлын цагийнхаа 30-40 хувийг зарцуулдаг хүмүүс байхад бүр 60-70 хувийг дэлгэц ширтэн хэн нэгний статусыг унших, сэтгэгдэл бичих, найзуудынхаа зургийг үзэх зэрэгт зарцуулдаг хүмүүс ч байдаг байна.

Тиймээс цахим донтолтоос хүн бүр сэргийлж, сошиал сайтуудад өнгөрөөх цагаа хязгаарлаж, илүү бодитой, амьд харилцаанд идэвхитэй оролцохыг уриалжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж