Ямар телевизор сонгох вэ? Ямар, ямар?

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Ямар телевизор сонгох вэ? Ямар, ямар?

Бид сонголт хийх бүрдээ энэ асуулттай тулгардаг. LCD, LED, Plasma, Ultra HD, Smart, Android гээд олон төрлийн телевизорууд зах зээлд нийлүүлэгдэж, түүнийг дагаад цахилгаан барааны дэлгүүрүүд ч олширсон байна. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаасаа худалдан авагчид сонголт хийхэд хүндрэлтэй болдог.

Мэдээж телевизорт хөрөнгө оруулалт хийж байгаа бол ойрын хэдэн жилдээ хоцрогдохгүй, аятайхан бүтээгдэхүүн авахыг хэн бүхэн хүснэ. Техникийн дэвшил эрчимтэй хөгжиж буй энэ үед LCD ТВ-ийг томоохон үйлдвэрлэгчид аль хэдийн үйлдвэрлэлийн шугамаас хассан. Үнэндээ LCD, LED ТВ-ийн үйлдвэрлэлийн өртөг адил болсон тул ямар ч хүн LED-г сонгох нь ойлгомжтой. Гэхдээ Plasma ТВ-үүд үйлдвэрийн шугамаас хасагдаагүй л байна. Ингэхээд бид LED эсвэл Plasma-с сонголт хийх үндсэн 2 төрөл байна гэсэн үг. Гэхдээ эд бүгд дотроо дахиад брэндээр ялгагдахаас гадна LED телевизорийн хувьд OLED, DLED гээд явж өгнө. Сонголт хийхэд үнэхээр хэцүү. Манай үйлчилгээний байгууллагуудад ажиллаж байгаа худалдааны зөвлөхүүд ч мөн адил хүссэнд хүртэл тайлбарлаж өгдөггүй. Монгол хүний зан ч байдаг юм уу.

Монгол Улс 2014 оны 7 дугаар сарын 1-ээс тоон технологит шилжих гэж байна. Зарим компаниуд тоон технологит шилжингүүт бүх телевизор зэрэг унтрах юм шиг сурталчилж байна. Үнэндээ Univision, Sky media, DDish, MNBC гээд кабелийн суваг үзэж буй айлуудад энэ нөлөөлөхгүй. Харин антеннаар хүлээж авдаг, таны ТВ тоон системийнх биш бол гарахгүй гэсэн үг. Ингэхээр танд нэмж нэмэлт төхөөрөмж худалдан авч залгах шаардлага гарна. Төвөгтэй байгаа биз. Энэ талаар судлаад үзэхэд PC mall, BSB зэрэг электрон барааны дэлгүүрүүд өөрийн брэндийн тоон системийн телевизоруудыг зах зээлд нийлүүлээд даруй хэдэн жилийг үдсэн байна.

Үндсэндээ кабель тасраад антеннаа залгахад Монголын өргөн нэвтрүүлгийн бүх сувгуудийг та HD форматаар антеннаар хүлээж авах боломжтой телевизорууд гэсэн үг. Ямар ч нэмэлт төхөөрөмж хэрэггүй. Амар байгаа биз. ELKO, Samsung, LG зэрэг брэндүүд уг төрлийн телевизоруудыг зах зээлд нийлүүлж байгаа юм байна. Тэгэхээр та худалдан авалт хийхдээ энэ талаас нь анхаараад үзвэл илүүдэхгүй. Хойшдын сэтгэл ханамжинд тань зайлшгүй нөлөөлнө.

Хоёрдугаарт, манайд Univision, Skymedia зэрэг кабелийн телевизууд маш хүчтэй хөгжиж байна. Та тэдгээрээр дамжуулан Hollywood-ийн болон Монголын шинэ кинонуудыг Full HD форматаар, 3D-ээр хүлээн авах боломжтой болчихож. Одоо кино театр явах шаардлага байна уу?

Гэртээ 3D TV худалдаж ав. Тэгээд cocacola, popcorn-оо тавиад хайртыгаа, үр хүүхдээ суулгаад киногоо үз. Үнэхээр хэмжээлшгүй таашаалыг та мэдрэх болно. Сүүлийн үеийн бүхий л шилдэг кинонууд 3D-ээр хийгдэж байна шүүдээ. Иймд та ч бас түүнд зориулж 3D TV авах хэрэгтэй. Жишээ нь PC mall-д бүр Samsung брэндийн 40 инчийн 3D LED телевизор 2 нүдний шилтэйгээ 929,000 төгрөгөөр л зарагдаж байна лээ. Нэмэлт нэг шил нь 49,000 төгрөг байсан байх.
Ингээд бодоод үзэхээр сонголт хийхэд бас маш их мэдээлэл хэрэгтэйгээс гадна зөв тооцоолох шаардлагатай байгаа биз. Тэгж байж л та өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөө зөв зүйлд зарцуулна шүү дээ.

Үргэлжлэл бий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж