Хуучирсан мэдээ: 2014.01.18-нд нийтлэгдсэн

Н.Оргилыг чөлөөлжээ

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны удирдлагууд өчигдөр шуурхай хуралдаж, сайд Ц.Оюунгэрэлийн тушаалаар тус яамны “Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Н.Оргилын талаар өмнө нь тэрбум 500 сая төгрөг төсвөөс гаргуулж, түүнийхээ 470 саяар “National Geographic Mongolia” сэтгүүл гаргасан гэх  нэрийдлээр найз нөхөдтэйгээ нийлж, төсвийн мөнгө шамшигдуулсан, мөн “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулж ССАЖЯ-наас 250 сая төгрөг төсөвлүүлсэн ч зориулалтын дагуу зарцуулаагүй гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Гэхдээ түүнийг ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг албан ёсоор тайлбарлаагүй байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж