Эр зоригт иргэдийг шагналаа

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Эр зоригт иргэдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, үеэр усны болон галын аюулаас эрдэнэт хүний амийг аварч, эр зориг, авхаалж самбаа гарган иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Сэлэнгэ аймгийн Сант сумын иргэн Г.Батмагнай, ХУД-ийн  иргэн С.Батбуян, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Э.Дашдаваа, ХУД-ийн иргэн Б.Цэдэнсодном, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан нарыг “Шударга журам” медалиар шагналаа.
Г.Батмагнай нь дунд сургуулийн 9-р ангийн сурагч бөгөөд тэрээр шатаж байгаа гэрээс  зургаа, дөрөв, нэг настай гурван хүүхдийн амийг аварчээ. 14 настай С.Батбуян  галын аюулд олон хүний амь нас, эд хөрөнгө шатаж үрэгдэхээс сэргийлж овсгоо самбаа гаргасны учир, Завхан аймгийн Улиастай сумын хэсгийн төлөөлөгч Э.Дашдаваа галын аюулаас хүний амь насыг аварсан учраас тус тус шагнуулж байна.
Б.Саранчимэг нь 3 настай бөгөөд, мөн галын аюулаас дүүгээ аварч, УИХ-ын гишүүн Ч.Улаан усны аюулаас нэг айлын гурван хүүхдийн амь насыг аварч “Шударга журам” медалийн эзэд болцгоолоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж