2 сая 630 мянган долларын үнэтэй оройн зоог

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

2 сая 630 мянган долларын үнэтэй оройн зоог

Хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффеттэй хамт сууж,  ганц удаа оройн хоол идэхийн тулд нэрийг нь нууцалсан нэгэн үнэ хаялцагч үйлчлүүлэгч aBay-ийн интернет хуудсаар дамжуулан 2 сая 630 мянган доллар төлж, тэрбумтны хажууд сууж оройн зоог барих  тохиролцоо хийжээ. Зоогны төлбөрийг ашгийн бус буяны үйлст хандивлахаар тохиролцсон байна.
Жил бүр ийнхүү үнэ хаялцуулан үйлчлүүлэгч шалгаруулдаг бөгөөд энэхүү 11 дэх удаагийн үнэ хаялцуулга өмнөх дээд амжилтаас үлэмж давж гарсан аж.  2008 онд Хонг Конгийн хөрөнгө оруулагч Жао Дэнянг 2 сая 110 мянган доллар, 2009 онд Торонто хотын Salida Capital Corporation-ны  захирал эмэгтэй 1 сая 680 мянган доллар төлж байсан удаатай юм байна.
Энэхүү өнгөрөгч баасан гаригийн үнэ хаялцуулгаар түрүүлсэн хүн нь чухам хэн болохыг хараахан тодруулж чадаагүй байна.
Үнэ хаялцуулгад түрүүлсэн хүн өөрийн 7 найзын хамт дэлхийн гуравдагч баян хүн болох Уоррен Баффеттэй хамт Манхаттены төвд байдаг “Smith & Wollensky” хэмээх шарсан махны ресторанд оройн зоог барина. Энэ ресторан бас 10 000 доллар буяны үйлст хандивлах ажээ.
Орсон орлогыг Сан Франсиско хотын  “Глэйд Фоундэшн” гэх ашиг орлогын бус буяны зориулалттай санд өгөхөөр болсон байна. Энэ сан харж хандах хүнгүй, ядуу хүүхдүүд, хүмүүсийг хооллож, байрлуулах, эмчилгээ сувилгаа хийх зэрэг буяны ажил явуулсаар иржээ.
Тэрбумтан Баффетт 2000 оноос эхлэн жилд нэг удаа оройн зоог дуудлага худалдаанд оруулж, түрүүлсэн зочинтой хамт зоог барьдаг уламжлал тогтоосон аж.
aBay-ийн мэдээлснээр үнэ хаялцуулгад 9 хүн оролцож, 77 удаа үнийн санал хэлсэн байна.
Тэрбумтан Уоррен Баффетт эдүүгээ 77 настай, 47 тэрбум долларын  хөрөнгөтэй, Небраскад  80 гаруй компанитай бөгөөд жилд хэдэн арван сая долларын хөрөнгө оруулалт хийдэг ажээ.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж