Эмэгтэй бизнесмэнүүдийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2014.01.23-нд нийтлэгдсэн

Эмэгтэй бизнесмэнүүдийг дэмжинэ

Олон улсын санхүүгийн корпорациас Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй  эмэгтэйчүүдэд  олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор Хас банктай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ. Монголын нийт аж ахуйн нэгжүүдийн талаас илүү хувийг эмэгтэйчүүд үүрч явдаг.  Ийн хувийн хэвшилдэх эмэгтэйчүүдийн эзэмшлийн хувь хэмжээ өндөр байгаа хэдий ч тэдэнд олгодог банкны зээл харьцангуй бага байдаг ажээ.  

Тиймээс эмэгтэй хэрэглэгчдийн зах зээлд чиглэсэн стратеги боловсруулан, эрсдэлийн удирдлагыг сайжруулах замаар Хас банкны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ ОУСК мэдэгджээ. Тус корпорацийн  Хятад, Монгол, Солонгосыг хариуцсан менежер Хён-Чан Чо хэлэхдээ  “Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь эмэгтэйчүүд юм. Бид Хас банктай хамтарч ажилласнаар арилжааны болон нийгмийн тогтвортой арга замаар эмэгтэйчүүдийн бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой болж байна” хэмээсэн юм.  ОУСК-иас бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр нь 2017 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх юм. Нийтдээ 10 мянга гаруй  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд  200 орчим сая ам.долларын зээл олгох юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж