ШУТИС-ийн 71 дэх удаагийн төгсөлт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн 71 дэх удаагийн төгсөлт боллоо

ШУТИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 71 дэх, магистрын 33 дахь удаагийн төгсөлт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болжээ. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын зэрэгтэй 246, Тайваний Үндэсний Нэгдсэн их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хамтарсан/MBA/ хөтөлбөрийн хос дипломтой 11, бакалаврын зэрэгтэй 1288 үүнээс онцлох дипломтой 15 оюутан төгсчээ. Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, П.Жаргалтуяа, Т.Намнан, болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэргүүлэх пропессорууд оролцсон байна.

Нийт төгсөгчдөд хандан ректор Б.Очирбат мэндчилгээ дэвшүүлэн дипломыг нь гардуулан өгсөн бол ДаТС-ийн төгсөгч Г.Ганчимэг, Е-нээлттэй сургуулийн төгсөгч А.Хонгор нар Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн алдар медалиар шагнуулжээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж