18.6 га иргэдийн мэдэлд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

18.6 га иргэдийн мэдэлд шилжлээ

18.6 га Эрдэнэ хотын иргэдийн мэдэлд шилжлээ

Долдугаар хорооллын газар дээр Хятадын хөрөнгө оруулалттай гэх “Хөүп таун”, “Үхэржин” компаниуд орон сууц барьж, 2007 онд барилгын ажил нь эхэлсэн ч хөрөнгө санхүүгийн бэрхшээл, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч компанийн хариуцлагагүй үйлдлээс болж долоон жил “дуншсан” 7 дугаар хорооллын эхний байрууд саяхан ашиглалтанд орсон билээ.

Уг хороолол нь нийтдээ 22 орчим га газраас дээрх хоёр компани дөрөв, дөрвөн орон сууцны барилга барьсан түүний эзэмшил болох 3.4 га газрыг тухайн үеийн засаг дарга олгосон байдаг юм. Гэтэл дээрх гадны компаниуд үлдсэн 18.6 га газрыг дахин авахаар маргаан гаргасан. Дээрх маргааныг шийдвэрлүүлэхээр Хятадын компаниуд шүүхэд ханджээ.

Долоон жилийн турш маргаантай байсан газрын асуудал өнөөдөр анхан шатны шүүх хурал хуралдаж, шийдвэрийг Орхон аймгийн ЗДТГ-ын талд гаргасан байна. Ингэснээр долдугаар хорооллын 18.6 га газар орон нутгийн мэдэлд ирж бүтээн байгуулалт хийх томоохон нөхцөл боломж бүрдээд байгаа юм. Шүүх хуралд аймгийн Засаг даргыг төлөөлж Хууль зүйн хэлтсийн дарга Д.Батхуяг, Газрын харилцааны албаны дарга Ц.Цанашир нар оролцож, ялалт байгуулсан байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж