“Бага хаадын үе” олны хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

“Бага хаадын үе” олны хүртээл болно

“Монголын бага хаадын үе” олон ангит кино үзэгчдийн хүртээл болох нь ээ. “Бага хаадын үе” түүхэн сэдэвт цуврал кино МҮОНТВ-ээр ирэх даваа гаригаас эхлэн үдэш бүр 22:00 цагаас гарч байх аж.

Сэтгүүлч Ален Арман зохиолыг нь бичиж, “N” энтертайментийн бүтээсэн уг цуврал кино нь Тогоонтөмөр хааны Хятадаас хөөгдөн ирснээс эхлээд Лигдэн хутагтын таалал төгсөх хүртлэх үеийг харуулсан бүтээл юм. 500 орчим уран бүтээлчид тус бүтээл дээр ажилласан бөгөөд 200 гаруй ном, зохиолтой танилцан киног бүтээжээ.

Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд уг кинонд Мандухай хатны дүрийг бүтээсэн бол Ардын жүжигчин А.Энхтайван Чингис хааны дүрд тоглосон байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж