Киевт мөргөлдөөн дахин гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.25-нд нийтлэгдсэн

Киевт мөргөлдөөн дахин гарлаа


Фото: Андрей Стенин / РИА Новости

Киев хотын төвийн Грушевьскийн гудамжинд эсэргүүцэгчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн дахин гарлаа гэж Twitter дэх Евромайданы аккаунтад мэдээлжээ. Эсэргүүцэгчид магины дугуй шатаан  бэхлэлтээ бэхжүүлж байна.

Сөрөг хүчин ба ерөнхийлөгчийн хооронд болж буй хэлэлцээрийн үер сөргөлдөөнийг зогсоосон эвлэрэл ийнхүү  биелсэнгүй.

Сөрөг хүчний хэт даврагч санаа бодолтнууд хууль хяналтын байгууллагын ажилтнуудын хооронд мөргөлдөөн нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн болж байна. Мөргөлдөөний явцад хоёр талаас хүмүүс амиа алдан хохирлоо. Таван хүн амь үрэгдсэн хэрэг гарсан, эмх замбраагүй байдлаас болж хэдэн арван хүнийг цагдаагийнхан баривчилжээ.

Украины баруун хэсэгт сөрөг хүчний талынхан мужуудын засаг захиргааны байруудыг эзлэн Виктор Януковичийн томилгоотой захирагч нарыг огцрохыг шаардаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж