Өлгийгөөр өөдтэй юм юу байна?

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Өлгийгөөр өөдтэй юм юу байна?

Сүүлийн үед Баян-Өлгийгөөр өөдтэй юм дуулдахаа байгаад удлаа. Харин энэ удаа та бүхэнд нэгэн сайхан мэдээ дуулгая.

2008 онд анхлан байгуулагдаж байсан “Фэст” сургалтын төв сар шинийн босгон дээр орон нутагт салбараа нээж үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа аж. Эднийх аялал жуулчлал, бизнес зуучлал болон сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг боловч Монгол-Туркийн хамтарсан сургуулийн шалгалтанд бэлддэгээрээ алдартай. Бусад сургалтын байгууллагуудаас ялгаатай нь зөвхөн математик, сэтгэхүй хөгжүүлэх буюу IQ-н сургалт явуулдаг, өмнө нь Монгол-Туркийн хамтарсан сургуулиуд болон тэдний харъяа боловсролын байгууллагуудад ажиллаж байсан мэргэжлийн багш, боловсон хүчинтэй, нэлээд хэдэн жилийн туршлагатай болоод авсан байна. Тухайлбал өнгөрсөн оны Монгол-Туркийн хамтарсан сургуулийн шалгалтанд бэлдсэн хүүхдүүд нь 90% тэнцсэн, тэр ч бүү хэл нэг "морь" нь 1-р байр эзэлж сургалтын төлбөрөөсөө нэлээд хэдэн төгрөг хөнгөлүүлсэн гэж байгаа.

Эдгээр туршлага дээрээ тулгуурлан энэ жилээс Баян-Өлгий аймгийн Өлгий хотод салбараа нээсэн бөгөөд шинийн 3-наас эхлэн 4-р сарын 26-г хүртэл 7, 8-р ангийнханд зориулсан сургалтуудаа Улаанбаатар, Өлгий хотуудад зэрэг явуулж эхлэх аж. Амжилтын нууц нь нэг ангидаа 12-хан хүүхэд хичээллүүлдэг бөгөөд тав тухтай сургалтын орчин, гарын авлага, ном товхимолоос гадна чадварлаг багш нар гэдгийг бидэнтэй хуваалцсан юм. Эрчимжүүлсэн шинэ сургалт нь ажлын өдрүүдэд явагдах юм байна.

Энэ ондоо багтааж Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотуудад салбараа нээхээр ажиллаж байгаа “Фэст” төвийнхэнд амжилт хүсээд, уншигчиддаа зориулж сургалтын төвийн утсыг хүргэж байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 99096832 дугаарын утсаар аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж