“Шарын гол” ХК-д 10 сая ам.долларын санхүүжилт олгожээ

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

“Шарын гол” ХК-д 10 сая ам.долларын санхүүжилт олгожээ

Европын сэргээн босголтын банк “Шарын гол” ХК-д  10 сая ам.долларын санхүүгийн багц зээл олгохоор болжээ. Уг санхүүжилтээр тус хувьцаат компани нүүрс баяжуулах үйлдвэр барих, утаагүй түлшний үйлдвэрээ өргөтгөхөөр ийнхүү зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Тодруулбал, үүгээр нүүрсний байгалийн болон механик чулуу хольцыг ялгах, ангижруулж, боловсруулах үйлдвэр барихын зэрэгцээ шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэх ажээ. Үйлдвэрээс гарсан угаасан нүүрс болон утаагүй түлш нь цементийн үйлдвэрүүд болон айл өрхийн хэрэгцээнд зориулагдах юм байна. Ийнхүү удаан хугацааны зээлийн санхүүжилтээр 2015 оны өвөл гэхэд агаарын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулж эхлэх төлөвлөгөөтэй ажээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж