Зидан: Дасгалжуулагч болоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Зидан: Дасгалжуулагч болоход бэлэн

Францын домогт хөлбөмбөгч Зинедин Зидан саяхан Испанийн “Марка” сонинд ярилцлага өгчээ. Зидан Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” багийн спорт хариуцсан захиарлаар ажиллаж байгаа юм.

Энэхүү ярилцлагадаа домогт хөлбөмбөгч Зидан баг дасгалжуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ярилцлагын үеэр Зидан,

-Би Карло Анчелоттитай /Одоогийн Испанийн Реал Мадрид багийн дасгалжуулагч/ хамтран ажилладагтаа маш их баяртай байдаг. Гэвч миний ямагт ялан дийлэхийн төлөөх сэтгэл зүй маань дасгалжуулагчийн туслах, спорт хариуцсан ажилтан байхад багадаж байна. Би “Реал Мадрид” багийн өгсөн бүх зүйлсийн хариуг баримаар байна. Иймээс тун яаравчлах хэрэгтэй байна гэжээ.

-Хэрвээ та ахлах дасгалжуулагч болбол багаа ямар байгаасай гэж хүсдэг гэсэн сэтгүүлчийн асуултад,

-Манай баг  дан хамгаалалт, дан довтлогооны аль нэгээр туйлширдаггүй тогтвортой байна. Ерөнхийдөө бол довтолдог баг байх болно. Миний мөрөөдөл, зорилго хэзээ ч дуусахгүй. Би юу хийхээ сайн мэднэ. Хэрвээ би баг дасгалжуулвал илүү чадварлаг болно. Мэдээж үүний тулд би илүү их сайн хичээж , хөдөлмөрлөх болно. Надад сурах зүйл маш их байна гэжээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж