Зүүн бүсийн худалдааны төвийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн худалдааны төвийн нээлт болов

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2014.01.28


– 1-р сарын 20-ны өдөр аймгийн засаг даргын зөвлөл хуралдаж
сумдаас ирүүлсэн материалын дагуу аймгийн сайн малчдыг тодрууллаа.
Аймгийн сайн малчнаар 13 малчин тодорлоо.

– 2013 оны ажлаараа
аймагтаа тэргүүлсэн сум болоод агентлаг, албан байгууллага, салбарын
тэргүүнүүдийг аймгийн засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж
тодрууллаа.2013 оны тэргүүний байгууллагаар Түмэнцогт сумын ЕБС болон
Сүхбаатар сумын хүүхдийн цэцэрлэг шалгарчээ.

– Хот тохижилтын
компаниас сар шинийн өмнө баруун-урт хотын айл өрхүүдийн хогийг ачиж
эхлээд өнөөдрийн байдлаар нийт айл өрхүүдийн 60 гаруй хувийн хогийг
ачжээ. Гэр хорооллын айл өрхүүд болоод орон сууцны айлууд харин хогны
мөнгөө өгөлгүй байсаар хот тохижилтын газарт 6190700 төгрөгийн авлага
үүсээд байна.

– Баруун-Урт хотноо баригдсан Зүүн бүсийн
худалдааны төв энэ сарын 25-нд нээлтээ хийлээ. Зүүн бүсийн худалдааны
төв Сүхбаатар аймагт нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан үндэсний
үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна.


Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 9 мэргэжлээр 122 оюутан төгсөн
гарч диплом , мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Мэргэжилтэй ажилтан
болон бэлтгэгдэн гарч байгаа эдгээр хүүхдийн 70 гаруй хувь нь төгсөн
гараад шууд ажлын байранд очдогоороо давуу талтай юм.

– Сар шиний
баярыг угтаж Онцгой байдлын хэлтсээс өөрийн нэрэмжит шагайн харвааны
тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Шагайн харвааны
тэмцээнд Сүхбаатар ,Эрдэнэцагаан, Уулбаян, Түмэнцогт, Баруун-Урт зэрэг 5
сумын 9 багийн 70 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон юм.


Баруун-Урт сумын 3-р сургуулийн 10б ангийн сурагчид “Тусч” нэртэй клубыг
ажиллуулан нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж эхэлжээ. Тус клубын сурагчид
Баруун-Урт сумын 3 өндөр настанд сар шиний тавгийн идээ гарын бэлгийг
гардуулан өглөө.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж