“Summer fashion show” болж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

“Summer fashion show” болж байна

“Grand plaza” төвд өнөөдөр 13.00 цагт нэгэн өвөрмөц өдөрлөг болж байна. “Charlie"s angels model” агентлаг болон “TV9” телевизээс хамтран зохион байгуулж  байгаа “Гоо үзэсгэлэн  дэлхийн оргилд” реалити шоуны оролцогч охид  өнөөдөр “Summer fashion show”  буюу зуны чиг  хандлагыг тодорхойлсон загварын шоунд оролцох юм. Шоунд хэн нэгэн загвар зохион бүтээгч, компанийн бүтээгдэхүүнийг бус “Grand plaza” төвд зарагдаж байгаа дэгжин хувцаснуудыг толилуулах аж. Тус шоунд дуучин Марта, Энхзол, DJ Shady нар ая дуугаа өргөнө.

“Summer fashion show”  өдөрлөг нь олон, олон сюрпризээр дүүрэн байх юм байна. Төрөл бүрийн амттаны амталгаат худалдаа, хөгжөөнт тоглоом өрнөн, адтай, одтой азтанг тодруулахын зэрэгцээ олон брэндүүд онцгой хямдралууд зарлах гэнэ. Амралтын өдрөөрөө дэлгүүр хэсэнгээ азаа үзэн, зуны загварын шоуг сонирхоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж