Галын хоёр дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2014.01.31-нд нийтлэгдсэн

Галын хоёр дуудлага иржээ

Шинийн 1-н буюу өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн хоёр дуудлага ирсэн байна. Тодруулбал, айлын амбаар, хог шатсан гэсэн хоёр дуудлага ирсэн бөгөөд онцгой байдлын аврагчид цаг алдалгүй галыг унтрааж, аюулгүй болгосон байна.

Мөн Шуурхай удирдлагын төв болох 105-д галын хоёр дуудлагаас өөр зөрчлийн болон осол гэмтлийн дуудлага ирээгүй, нийслэл тайван байна гэж албаныхан мэдээллээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд цог, үнс нурмаа бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сахиж, баяраа тэмдэглэхийг анхаарууллаа.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж