Манделагийн гэрээслэлийг өнөөдөр танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Манделагийн гэрээслэлийг өнөөдөр танилцуулна

Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг өнөөдөр /II.3/ задалж, олон нийтэд танилцуулах талаар “France Press” агентлагт мэдээлжээ.

Өмнөд Африкийн апартейд үзлийн эсрэг цогтой тэмцэгч Нелсон Манделагийн гэрээслэлийг түүний нэрэмжит буяны сангаас олон нийтэд дэлгэх гэнэ. Манделагийн гэрээслэлийг түүний өв залгамжлагчид болон сэтгүүлчдийн дунд уншиж танилцуулах аж.

Нелсон Мандела өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сард удаан хугацааны уушгины үрэвсэлт өвчний улмаас таалал төгссөн билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж