Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Дархан уул аймгийн Ардчилсан нам Сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон намын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг билээ. Хөх морин жилийн сар шинийн золголт Дархан-Уул аймгийн АН-ын байранд шинийн 4-5-ны өдрүүдэд болж байна. Уг золголтонд Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын 800 гаруй ахмадууд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Хүндэтгэлийн золголтонд Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дархан сумын намын дарга О.Цолмон, АН-ын ахмадын холбооны дарга Ч.Очирсүх, АЗХолбооны дарга Д.Дарханбаяр, Дархан-Уул аймгийн АН-ын ИТХ-ын төлөөлөгчид оролцож хүндэтгэл үзүүлэн ахмадууддаа гарын бэлэг гардууллаа. Золголтын үеэр Ахмадуудад зориулж Хараагийн Дарь Эхийн хийдийн лам хуврагууд ерөөл айлдаж, Дарханы Залуучууд театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барив. Ахмад буурлууд намын удирдлагууд болон журмын нөхөддөө сургаал үгээ хайрлаж, ялалтын төлөө хамтдаа зүтгэхээ илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж