Тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ

Засгийн газрын тогтмол зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийсэн байна. Тэрээр цалин тэтгэврийг төлөвлөсөн ёсоор нэмэгдүүлж байгаагаа дуулгасан бөгөөд  Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа.  Нийт тэтгэвэрийн доод хэмжээ 180 300 төгрөг байсныг 207 300 төгрөг болгож 15 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 135 200 төгрөг байсныг 172 200 төгрөг болгож 18,6 хувиар өсгөсөн хэмээсэн юм. Мөн тэрээр “Шинэчлэлийн Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуультай уялдуулан нэмэгдэл орсон. 200 мянга хүртэл тэтгэвэр авч байсан 203 мянгаад иргэд нь нийт тэтгэвэр авагчдийн 60 хувь, тэдгээрийн дундаж тэтгэвэр 180 мянган төгрөг. 201-600 мянга хүртэлх тэтгэвэр авагчид нийт нийт тэтгэвэрийнхний 37 хувь, дундаж тэтгэвэр 307 мянган төгрөг.  600 мянгаас дээш тэтгэвэр авч байгаа нь 1,6 хувийг эзэлдэг” хэмээсэн юм. Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэдийн дундаж тэтгэвэр 103 мянган төгрөг байсан бол 68 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж