Google Doodle олимпоор гоёлоо

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Google Doodle олимпоор гоёлоо

Оросын Сочи хотноо эхэлж буй Өвлийн XXII олимпийн наадмыг тохиолдуулан Google  хайлтын систем солонгын өнгөтэй спортын төрлүүдийн дүрслэл бүхий Doodle зургаар нүүр хуудсаа чимжээ.

 Энэхүү зураг нь бүх орны хувилбар дээр нь харагдаж байгаа ба Орос улсад мөрдөгдөж буй “ижил хүйстнүүдийн эсрэг” хуулийг эсэргүүцэн гаргасан зураг аж.

Аливаа хүн гарал үүсэл, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран спортоор хичээллэх ижил тэгш эрхтэй гэсэн утга санааг агуулж буй хэмээн уг зургийг тайлбарлажээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж