Хил дээрх хүнд суртлыг арилгана гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Хил дээрх хүнд суртлыг арилгана гэв

Улсын боомтуудаар зорчин хилээр нэвтрэхэд их цаг зарцуулдаг, хүнд суртал ихтэй гэж шүүмжилсээр ирсэн. Тиймээс өнгөрсөн жилээс хилээр нэвтрэх, виз хүсэхтэй холбоотой 86 бичиг баримт хүчин төгөлдөр үйлчилж байсныг 51 хувиар багасгаж, 44 журам болгожээ. Үүнтэй холбоотойгоор 2012 онд  Сэлэнгэ, Алтанбулагийн боомтоор гадаадын иргэдэд 320 виз олгосон бол 2013 оны тавдугаар сараас хойш 2000 орчим виз,  Ховд, Ярантын боомтоор 2012 онд 23 виз олгосон бол 2013 онд 700 орчим виз олгосон байна. Харин Буянт-Ухаагаар гадаадын иргэд хил нэвтрэхийн тулд 14 хоногийн өмнө  зөвшөөрөл хүссэн албан бичгээ өгдөг байсан бол одоо шууд шийдвэрлэдэг болжээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж