“Энержи ресурс”-ын хувьцаа өсч байна

Хуучирсан мэдээ: 2014.02.11-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс”-ын хувьцаа өсч байна

“Энержи ресурс”-ын хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр +11,39 хувь болтлоо өссөн байна. Дэлхийн зах зээлийг дагаад уул уурхайн компаниудын хувьцаа сүүлийн үед уналттай байх болсон бөгөөд “Энержи ресурс”-ын хувьцааны өсөлт ойрын жилүүдэд гараагүй таатай үзүүлэлт болжээ. Олон улсын бирж дээрх хувьцааны үнээс компанийн нэр хүнд шалтгаалдаг ёсоор ийнхүү гадныханд тус компанийн хувьцаа эрэлттэй болж ирж байгаа ажээ. Ийнхүү олны анхаарлыг эргэн татах болсоныг эдийн засагчид төмөр замын царигийн асуудал тодорхой болоход дөхөж ирсэнтэй холбон тайлбарлаж байна.  

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж