Абэ Кимийн өрөөсөн дугуй

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Абэ Кимийн өрөөсөн дугуй

Шинзо Абэ. Фото: AFP

Өмнөд солонгосчууд Японы ерөнхий сайд Шинзо Абэг Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай зүйрлэж байна. Сөүлийн Asan Institute хүрээлэнгийн шинэ асуулга үүнийг харууллаа гэж Agence France-Presse мэдээлжээ.

Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсийн дээдлэн шүтдэг гэх Ясукуни  гэх шинто шашины сүмд очсоны дараа өмнөд солонгосын дунд түүний чансаа унан  боломжийн 10 оноос нэг хүртэл буужээ. Мөн тийм чансаа Ким Чен Унд байгаа.
Гэсэн хэдий ч асуулгад оролцогсдын талаас илүү хувь нь Японтой хоёр талын саммит явуулахын төлөө байна. Тэдний 60 хувь нь хоёр орны харилцааг сайжруулах ёстой гэж үзжээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Ясукуни сүмд очсон юм. Уг сүм нь  дэлхийн дайнд үрэгдсэн 2,5 сая япон цэргийнхний дурсгалыг хүндэтгэдэг. Тэдний тоонд Японы цэргийн гэмт хэрэгтнүүд  армийн өндөр тушаалтнууд байгаа. Хятад, Өмнөд Солонгосын зүгээс  шүүмжлэл гарсны дараа Шинзо Абэ мэдэгдэхдээ  “ дайнаас хүмүүс хэлмэгдэхгүй шинэ эриний эхлэлийг” сүмд очсон нь тавиьж байна хэмээн хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж