Б.Бямбадорж 80 дугаар байрт хурдаллаа

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

Б.Бямбадорж 80 дугаар байрт хурдаллаа

“Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын долоо дахь өдөр Монголын тамирчин ОУХМ Б.Бямбадорж олимпийн цасан замд
уралдлаа. Г
үйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаарт барианд орсон
байна.

Энэ төрөлд нийт 87 тамирчин
гараанаас гарч,
өрсөлдсөнөөс Швейцарийн Дарио Колонья 38:29.07
хугацаанд барианд орж, алтан медаль х
үртлээ. Ванкуверийн олимпод 15 км-ийн чөлөөт тэшилтийн төрөлд түрүүлж байсан тэрээр тэмцээний
эхний
өдөр скиатлон /сонгодог тэшилтээр 15 км+чөлөөт тэшилтээр 15 км/ төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд олимпийн гурав дахь алтан медалиа хүртэж байна. Шведийн Ольссон /38:58.2/, Даниэль Ричардссон /39:08.5/ нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. 


Олимпийн гурав дахь алтан медалиа хүртэж буй Швейцарийн Дарио Колонья

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн Ч.Отгонцэцэг 38 минут 43.1 минутад нийт замаа
туулснаар 70 дугаарт барианд орсон.
Хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй Сочийг зорьсон Монголын багийн тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.

Өнөөдөр нийт зургаан багц медалиа эзэндээ очих бөгөөд олимпийн наадам эхлээд 44 багц медаль эзэд тодроод байна. Өнөөдрийн байдлаар Герман долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл, нийт арван медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Канад /4+4+2/, Норвеги /4+3+6/, Нидерланд /4+3+5/, АНУ /4+2+6/ -ын багууд тэргүүлж байна. Өнөөдөр алтан медалийнхаа тоог нэмж буй Швейцарь /4+0+1/ зургаад, ОХУ уран гулгалтын багийн болон хосын төрлөөс авсан хоёр алтан медальтай долдугаар байрт эрэмбэлэгдэж байна. БНХАУ хоёр алт, нэг мөнгө, БНСУ нэг алт, нэг хүрэл, Япон хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай явна.



Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж