Харцага цолны хүндэтгэлийн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Харцага цолны хүндэтгэлийн барилдаан эхэллээ

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх 224 бөхийн барилдаан яг одоо бөхийн өргөнөө эхэлж байна. Барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, “Жем Интэрнэшнл” ХХК-тай хамтран 2006 оноос зохион зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн жилийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, Хантайшир дэвжээ, Туушин компанийн бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж байжээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж