Б.Гантигмаа, Б.Болормаа нар эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Б.Гантигмаа, Б.Болормаа нар эх орондоо ирлээ

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч СТА Б.Гантигмаа,  төрсөн эгч Б.Болормаагийнхаа хамт эх орондоо дөнгөж сая газарджээ. Б.Болормаа Энэтхэгт  элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон бөгөөд Б.Гантигмаа эгчийнхээ донор болсон юм. Тэднийг МУГЖ Ш.Дэлгэржаргалын охид гэдгийг хүмүүс сайн мэднэ.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа Энэтхэг улс руу явахынхаа өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүн бүрийн хайр сэтгэл бүхнийг хүлээж чадсан аав, ээж хоёртоо болон урлагийнхандаа баярлалаа. Тэр тусмаа урлагийн салбараар овоглож явдаг гэр бүлээрээ бахархаж байна. Биднийг ийм сайхан өндөр хэмжээнд хүндэлж, хайрлаж байгаа дуучид, үзэгчид, анги хамт олон, найз нөхөддөө маш ихээр мянгантаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Эгчийгээ босгож, эдгээж ирчихээд илүү сайхан үг хэлж баяртайгаар уулзахын ерөөлийг өргөе” хэмээн өгүүлж байжээ. Хагалгаа амжилттай болж, хоёр бүсгүй ижийдээ, эх орондоо эсэн мэнд иржээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж