Тэнүүн, Чойжоо хоёрын нөхөрлөл

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Тэнүүн, Чойжоо хоёрын нөхөрлөл

Дуучин Тэнүүнийг “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” хит дуугаар нь залуус сайн мэднэ. Харин шинэ залуу уран бүтээлч Чойжоо “Хүрч чадахгүй” шинэ хит дуугаараа цахиур хагалж эхлээд байгаа. Уран бүтээлийн сайн хамтрагч, нөхөд, зөвлөгч болж чаддаг энэ хоёр залуу Т.Өөдөөгийн хөтөлдөг “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилийн ойд зориулсан “Alfa music” төсөлд хамтран оролцож байна.

Уран бүтээлээр төдийгүй амьдрал дээр ч сайн найз нөхөд гэдгээ харуулан Чойжоогийн зохиосон “Зүүдэндээ” дууг Тэнүүн дуулж энэхүү төсөлд өрсөлдөж байгаа. Харин саяхан болж өнгөрсөн гэгээн хайрын баяраар Тэнүүний “Tenuun and his band” тоглолтын хүндэт зочноор Чойжоо уригдан “Хүрч чадахгүй” дуугаа дуулж залуусын романтик үдэшлэгийг улам чимж өгсөн байна. Найз нөхөд нь тэдний тухай “Хэтдээ юм дуулгах хоёр” хэмээн товчхон тодорхойлно лээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж