Гутал доторх тэсрэх бодисын тухай АНУ сануулав

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Гутал доторх тэсрэх бодисын тухай АНУ сануулав

Фото: Вести.Ru

АНУ-ын Засгийн газар дотоод, гадаадын нисэхийн компаниудад гуталд нуусан тэсрэх бодисоор аллага үйлдэх аюул нүүрлэж байгааг сануулав.

АНУ-ын Дотоодын аюулаас хамгаалах яам АНУ-д нисч байгаа олон улсын нислэгүүдэд зорчигчийн гуталд нуусан  тэсрэх төхөөрөмжийг ашиглан аллага үйлдэх магадлал их байгаа гэжээ.

Вашингтон нисэхийн компаниудад хандан зорчигчдын шалгалтад онцгой анхааралтай хандахыг  сануулсан ба энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт хийгдсэн хоёр дахь сануулга нь болж байна. Үүний өмнө  Сочийн тоглолт эхлэх үеэр террористууд шүдний оонд нуусан тэсрэх төхөөрөмжийг ашиглан аллага үйлдэж магадгүй гэсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж