Шинжилгээний хариуг даваа гаригт танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Шинжилгээний хариуг даваа гаригт танилцуулна

Олон цагийн турш найз охиноо зодож, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа Г.Алтанхүү гэгч ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар хийсэн анхны задлан шинжилгээний хариуг ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин задлан хийхээр болсон юм.

Анхны задлан шинжилгээний хариу гадны нөлөөлгүй гэж гарсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж энэ хэрэгт УПЕГ санаа тавьж ажиллахаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж,  шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилсон юм. Талийгаач бүсгүйн үхлийн шалтгааныг тодруулах задлан шинжилгээний эцсийн хариу гараагүй байна. Хүний эрхийн хуульч М.Ичинноровын хэлснээр задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гараагүй байгаа гэнэ. Гэхдээ ирэх нэг дэх өдөр талийгаачийн задлан шинжилгээний хариу ямар гарсан талаар мэдээлэл өгнө гэж албаны эх сурвалж мэдээлээд байна.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж