Клевлендийн хожлууд порно одтой холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2014.02.21-нд нийтлэгдсэн

Клевлендийн хожлууд порно одтой холбоотой юу?

Порно од Ава Диване “Хэрвээ Клевленд Кавалерс багийнхан Плей-Оффт шалгарвал би тэр багийн бүх эрчүүдтэй унтана” гэснээс болж Клевленд багийн тоглолтын амжилтанд нөлөөлсөн байж болзошгүй нь.

Хоёрдугаар сарын  10-ны өдөр Америкийн “TMZ sports” телевизийн  сурвалжлагч Порно од Ава Диванетай ийн ярилцсаны дараагаар Клевленд Кавалерсийн эрчүүд дөрөв дараалсан ялалтыг аваад байна. Майк Браун дасгалжуулагч Кавалерсүүд буюу “морин цэргүүд”-ийн бүрэлдэхүүнээ тун давгүй бүрдүүлсэн ч өмнө нь амжилт муутай тоглолт хийж Плей-оффт орох магадлал нь багассаар байсан юм. Магадгүй энэхүү егөөдөл нь зохион байгуулалттай зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Юутай ч Кавалерсийн залуус сүүлийн зургаан тоглолтонд зургаа ялсан байгаа нь порно одтой холбоотой юу эсвэл Кайри Ирвенгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал тэдэнд эрч хүчийг авчирсан хэрэг үү. 

Б.ӨЛЗИЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж