Хөх цэргүүд Хан Хэнтий нутгаар аялна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Хөх цэргүүд Хан Хэнтий нутгаар аялна

Монгол Улсын Ерєнхийлєгчийн ивээл дор зохион байгуулах эх оронч Монгол хvvхдийн “Хєх цэрэг” аялал зургаа  дахь жилдээ Эзэн Чингис хааны єлгий нутаг болох Хан-Хэнтийн зvг зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 4-ны хооронд нийт 1600 км газар арав хоног аялахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ удаагийн аялалд Монголын шилдэг лектор С.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Баяндалай, “Шри Шри” амьдрах ухаан бясалгалын тєвийн тэргvvн Ц.Саранцэцэг, Жvдо бєхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дуучин BX, Эгшиглэн, Тимон нар хамт аялан, адал явдлаар дvvрэн, нєхєрсєг арав хоногийг єнгєрvvлэхээр болжээ. Аялалын турш “Монголын Лектор Тєв”-єєс амьдрах чадварын сургалт, уламжлалт зан vйлийн сургалт, хувь хvний хєгжлийн сургалт, бие бялдрын хvмvvжил олгох сургалт, гоо зvйн сургалт зэрэг шилдэг сургалтуудаа явуулж, эх орны ирээдvй болсон хvvхэд залуучуудаа зєв хvн болон тєлєвшихєд нь голлон анхаарах аж. Аялалын турш Цончинболдог, Гvн галуутай, Багануурын уурхай, Хар зvрхний Хєх нуур, Хангал нуур, Балдан Бравин хийд, Єглєгчийн хэрэм, Биндэрийн овоо, Дэлvvн болдог, Дондогдуламын музей, Ононгийн шугуй, Боорчийн тал, Линбао онгоц, Мєрєнгийн хадны сvг зураг, Аварга рашаан, Мянган євєлжєєт, Тоонот уул зэрэг байгалийн vзэсгэлэнт газруудаар аялах нээ.

“Хөх цэрэг” УБ-Хэнтий үндэсний аялалын ерөнхий хөтөлбөр
1. Эхний єдєр: Дуучин BX хамт аялана. Хєх цэргvvд Хэрлэн голын хєвєєнд таван багт хуваагдах, танилцах єдєрлєг, Лектор тєвєєс “Эзэн Чингисийн хєх цэрэгvvд” шилдэг лекц, баг бvрийг оролцуулсан амьдрах чадварын сургалт, дуучин ВХ, мєн баг тус бvрийн багш нар аялагчдын дунд хєгжєєнт тэмцээн зохион, танилцах vдэшлэг дээр дуучин ВХ ая дуугаа єргєнє.
2. Хоёрдахь єдєр: Дуучин Эгшиглэн хамт аялана. Багууд єглєєний гимнастик заалгах, лектор тєвєєс “Эцэг эхийн хайрыг эрхэмлэхvй” лекц, уламжлалт зан vйлийн сургалт, Хєх цэрэгийн мисс, мистер загварын хєгжєєнт тэмцээн явагдаж дуучин Эгшиглэн шvvн явуулна.

3. Гуравдахь єдєр: Эдийн засгийн ухааны доктор, шилдэг лектор Д.Баяндалай хvрэлцэн ирнэ. Багууд єєрийн сvлд дуулалтай болох, лектор Баяндалай “Дурлахад учир бий, хайрлахад хариуцлага бий” лекц, гоо зvйн сургалт, “Авъяаслаг хєх цэрэгvvд” хєгжєєнт тэмцээн зохион,  зохион байгуулагчид шvvн явуулна.

4. Дєрєвдэхь єдєр: Дуучин Тимон хvрэлцэн ирнэ. ”Mongolian best songs” дууны тэмцээн, дуучин Тимон шvvн явуулна. Лектор тєвєєс “Ахмадын сургаал алт” лекц, амьдрах чадварын цогц сургалт, “Яруу найраг миний сэтгэлийн жигvvр” хайрын шvлгийн дөрвөн  мєртийн наадам. Оройн бvжигэн дээр дуучин Тимон ая дуугаа єргєнє.

5. Тавдахь єдєр: Жvдо бєхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар хvрэлцэн ирнэ.“Эзэн Чингисийн хєх цэрэгvvд” бєхийн тэмцээн, жvдо бєхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар шvvн явуулна. Лектор тєвєєс “Илтгэх урлагт суралцахуй” лекц, бие бялдарын хvмvvжил олгох сургалт, Эзэн Чингис хааны єлгий нутагт ирсэн миний сэтгэдэл” нийт аялагчдын дунд чєлєєт ярилцлага өрнүүлнэ.

6. Зургаа дахь єдєр: Монголын лектор тєвийн захирал Ц.Баатархvv хvрэлцэн ирнэ.”Таван Э-г эрхэмлэх нь” шилдэг лекц, ”Аялалын” индэр уран илтгэлийн тэмцээн, лектор Ц.Баатархvv шvvн явуулна. ”Добуу мэргэн”нуусан эд зvйлсийг хайж олох хєгжєєнт тэмцээн. Багийн багш нар хамтарч оролцоно.

7. Долоо дахь єдєр: “Хєх цэрэг 2010”холимог хєлбємбєгийн тэмцээн, орцондоо дуулъя гитарын сургалт, лектор тєвєєс “Монголд хvн байна уу?” шилдэг лекц, “өнгєрсєн дөрөвдүгээр сарын 1” онигоо ярих тэмцээн, тvргэн тусламжийн ємнє юуг хийх вэ? сургалт явагдна.

8. Найм дахь єдєр: Эдийн засгийн ухааны доктор,шилдэг лектор С.Ганбаатар хvрэлцэн ирнэ. Лектор С.Ганбаатар “Амжилтанд хvрэх нууц” шилдэг лекц, ”Малгай тавибал манайх”майхан барих буулгах тэмцээн. Орой галын наадам хийнэ. Галын наадам дээр лектор С.Ганбаатартай хэрхэн сайн хvн болон тєлєвших тухай чин сэтгэлийн дотно яриа єрнvvлнэ.

9. Ес дэхь єдєр: Шри Шри Ц.Саранцэцэг багштай уулзаж “Амьдрах чадварын” лекц сонсох. Монголын нууц товчоогоор “АХА” тэмцээн зохион байгуулах. Хєх цэрэг аялалын нийт багш нарын нэгдсэн урлагийн тоглолт, аялалын турш зохион байгуулагдсан тэмцээнvvдэд амжилттай оролцсон аялагч, баг хамт олонд шагнал дурсгалын зvйл гардуулан “Хєх цэрэг ” аялалын шилдэг багийг шалгаруулна.

10. Аравдахь єдєр: Улаанбаатар хотод тусгай хєтєлбєрєєр хаалтаа хийн аялал өндөрлөх юм байна.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж