Авто худалдааны цогцолборын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Авто худалдааны цогцолборын талаар хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан баасан гарагт хуралдана. НИТХ жилдээ хоёрхон удаа хуралддаг байсныг болиулж сар тутам нэг удаа хуралдаж байхаар заасны дагуу энэ сарын 28-ны өдөр НИТХ ээлжит хурлаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор маргааш 14 цагаас НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хороо “НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх ажээ.

Түүнчлэн манай хотод тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь зах худалдааны төвүүдийн байршил юм. Зах гэх нэрнээс нь харсан хотын төвд түгжрэл үүсгэн байрлах ёсгүй захуудыг нүүлгэх асуудал НИТХ-ынхны анхааралд өртжээ. Маргааш 10 цагаас нийслэлийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо болон Хот байгуулалт, дэд бүтцийн хорооныхон  “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах асуудлаар санал солилцох ажээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж