Телевизүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Телевизүүд чуулж байна

Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага сэдвийн дор “Монголын телевизүүдийн чуулган” өнөөдөр эхэлж байна. Манай улсад анх удаагаа болж буй энэхүү арга хэмжээнд ОУ-ын нэр хүндтэй телевизийн контент нийлүүлэгчид болох Warner bros, Walt Disney, Sony, Bomanbridge, IMG, ITV, Endemol зэрэг компаниуд хүрэлцэн ирсэн бөгөөд тэд туршлагаасаа хуваалцан Монголын телевизүүдэд тулгамдаж байгаа асуудлуудын талаар нээлттэй чуулж байна.

Оюуны өмчийг дээдэлж, телевизүүд өөрсдөө чанартай контент бэлтгэхийн тулд хэрхэн ажиллах, ямар зарчмыг баримтлах талаар хэлэлцэж буй тус арга хэмжээний зохион байгуулагчаар Юнител групп ажиллаж байна. Тэд оюуны өмчийг ямагт дээдлэн Юнивишнийн IPTV-ийнсувгууд болон Видео сандаа байршиж буй бүх бүтээлүүдийг оюуны өмчийн эрхтэйгээр үзэгчиддээ хүргэдэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Энэ ч утгаараа чуулганы үеэр Юнител группын Контент Хөгжил Төлөвлөлтийн албаны захирал Г.Барс “IPTV ба телевиз хоорондын одоогийн хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавих юм. 

Гадаадын томоохон контент үйлдвэрлдэгчид  хүрэлцэн ирсэн тус арга хэмжээний үр дүнд Монголын телевизүүд гадаад харилцаагаа хөгжүүлж, дэлхийд тэргүүлж буй шилдэг контентуудыг авах боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.  Тус чуулган хоёр өдөр Blue sky tower-ийн хурлын танхимд үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж