ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт дэмжигдлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт дэмжигдлээ

ШУТИС-ийн Ректорын  зөвлөлийн ээлжилт хурал өнгөрсөн мягмар гаригт болж цагийн үеийн шаардлагатай олон асуудлыг хэлэлцжээ.  Энэхүү хуралдааны хамгийн гол асуудлын нэг бол  бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудал байсан аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулагдсан  ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтыг  шинэчлэн  боловсруулах ажлын хэсэг хамт олны саналыг тусган боловсруулсан бүтцийн хувилбарыг Ректорын зөвлөлийн хуралд гурав дахь удаагаа хэлэлцүүлсэн юм байна. Харин энэ удаа хэлэлцүүлсэн  хувилбар нь  тус зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэг авч дараагийн шатанд Эрдмийн зөвлөлийн хуралд хэлэлцэгдэхээр болжээ. Хэрэв  дээрх санал Эрдмийн  зөвлөлийн хурлаар дэмжигдэж, Удирдах зөвлөлөөр батлагдвал  ШУТИС шинэчилсэн бүтцээр ажиллах аж.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж