Талийгаач архины хамааралтай байсан уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Талийгаач архины хамааралтай байсан уу?

-Талийгаач архи тогтмол хэрэглэдэг байснаас амь алдсан гэх дүгнэлт гаргажээ-

Найз залуудаа 48 цагийн турш зодуулж амь насаа алдсан байж болзошгүй бүсгүйн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хоёр ч удаа задлан шинжилгээ хийсэн. Эхний дүгнэлтээр талийгаач бүсгүйг “гадны нөлөөгүй” амь насаа алдсан гэх хариу гаргасан. Энэ шийдвэрийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь эсэргүүцэн дахин задлан шинжилгээ хийлгэх хүсэлт тавьснаар хоёр дахь удаагаа ийнхүү шинжилгээ хийсэн.

Энэ хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд “Г.Алтанхүү нь талийгаачийг амиа алдахаас ес хоногийн өмнө зодсон гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач бүсгүй архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаас элэг нь муудаж, дотор эрхнүүдэд муугаар нөлөөлснөөс амь алдсан гэх дүгнэлт гарсан. Хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна” гэж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл талийгаач бүсгүйг таван цул эрхтний дутмагшил гэх оношоор амь насаа алдсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж