Нийслэлд гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Нийслэлд гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Нийслэл хотод өнгөрсөн хоногт гал түймрийн дөрөв, галын зөрчлийн долоо, Дархан-Уул аймагт галын зөрчлийн нэг дуудлага тус тус ирсэн байна.

Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Э-ын амбаар шатаж байна гэсэн дуудлага 08:03 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр анги очиж галыг унтраасан байна.
 
Баянзүрх дүүргийн иргэн А-гийн хашаанд 13 цагийн үед модны үртэс, хог шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар анги очиж галыг унтраасан байна.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд  иргэн С-ын гэр, болон “Волга-24” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлага 01:07 цагт  ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр анги очиж галыг унтраажээ.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо Богд-Ар хотхоны урд талд иргэн Д-ын гэр, байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлага 05 цагийн үед ирсэн байна.  Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар анги тус тус ажиллаж галыг унтраасан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж