Эмийн талаар төрөөс баримтлах бодлоготой болно

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Эмийн талаар төрөөс баримтлах бодлоготой болно

Засгийн газрын хуралдаанаар "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Судалгаанаас харахад, эмийн бодлогыг оновчтой болгох, эмийн чанарын баталгааг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг үр ашигтай явуулах, хүн амаа эмийн зохистой хэрэглээний мэдлэгтэй болгох зэрэг ажлыг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай нь харагджээ.

Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байгаа юм. Шинэ зохицуулалтаар эмийн салбарт олон улсын жишигт нийцсэн стандарт бий болно. Энэ баримт бичиг нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдэх юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж