Чилийн хоёр иргэн ургамлын тосоор явдаг машинаар 30 000 км аялжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Чилийн хоёр иргэн ургамлын тосоор явдаг машинаар 30 000 км аялжээ

Чилийн нэгэн гэр бүлийн хос АНУ-аас Чили улс хүртэлх 30 000 км замыг 195 хоног туулжээ. Өдөр тутмын La Tercera сонинд мэдээлснээр асуудлын гол нь тэд хоол хийхэд хэрэглэдэг жирийн ургамлын тосоор ажиллахаар моторт нь тохиргоо хийсэн автомашинаар ийм хол зам туулсанд оршиж байгаа юм байна.

Тэд 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсаас ургамлын тосоор ажилладаг мотор бүхий 1995 оны Suburban машинаар аяллаа эхэлжээ. Ийнхүү аялсаар байгаад 6 дугаар сарын 4-ний өдөр Сантьяго хотод хүрэлцэн ирсэн байна. Oakland-ад испани хэлний багшаар ажилладаг 31 настай Карлос Эрреро “Бид нарын гол зорилго бол байгаль орчинд ямар ч хор хөнөөл учруулалгүй аялал хийж болно гэдгийг нотлох гэсэн юм. Дизель түлшийн оронд ургамлын тос хэрэглэдэг машины мотор байгаль орчинд учруулдаг бохирдолтыг 90 хувь хүртэл бууруулж чадаж байгаа юм” гэж ярьсан байна.
Карлос тайлбарлахдаа машиныг асаахад дизель түлш хэрэглэх шаардлагатай байдаг ба 7 минутын дараа био түлшээр ажиллаж эхэлдэг байна. Тэд Латин Америкийн 10-аад орны нутгаар дамжин аялж, зам зуур ямар төрлийн ургамлын тос хэрэглэж байгаагаас шалтгаалан машины утаа шарсан төмс, бүр хятад хоолны үнэр ч гаргаж байсныг сонирхуулан ярьсан аж. Зам зуураа нийт 2000 л ургамлын тос хэрэглэсэн байна.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж