Т.Дэлгэрмөрөнгийн сюрприз

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөнгийн сюрприз

“Номин
талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гуравдугаар сарын 8-нд “Гэрэлт
үзэсгэлэн гоо” нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоор бүсгүйчүүдэд
бэлэг барьж байгаа билээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр
тохиож буй эл тоглолт 19.00 цагаас ганцхан удаа “SS CLUB”-т болох юм.
Тэрээр өнөөдөр мэдээлэл хийж, хэвлэлийнхэнд тоглолтоо танилцууллаа.
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат
жүжигчин Т.Ариунаа, Э.Бүрнээбаяр, Т.Баясгалан, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ,
Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн уран бүтээлчид, яруу найрагч Ц.Хулан,
Улсын филармоний “Баянмонгол” чуулгын уран бүтээлчид гээд өргөн
бүрэлдэхүүнтэй зочид уригдсан байна.

Тэрээр “Гэрэлт үзэсгэлэн
гоо” цэнгүүнийг хоёр сарын өмнө бурхан болсон ээжийнхээ гэгээн дурсгалыг
хүндэтгэн, зохион байгуулж байгаа гэдгээ хэвлэлийн хурлын үеэр ярьсан
юм. Түүнчлэн бүх эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн, ая дууны хадаг өргөж
буй эл тоглолтдоо тэргүүн хатагтай Х.Болормааг урьж байгаагаа
хэвлэлийнхний өмнө зарлалаа.

“Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолт хоёр хэсэг зохиомжоос бүрдэх юм байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж