Архины шошгоны зөрчил ихээр илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Архины шошгоны зөрчил ихээр илэрчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Архинд хордож хүн нас барлаа” гэсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас шалгалт хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус шалгалтад улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн 6 үйлдвэр/, согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газар, 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, 7 аймгийн эрүүл мэндийн газар шалгасан байна.

Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд, худалдааны байгууллагуудад худалдаалагдаж байгаа 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь хаяг шошгын зөрчилтэй байгаа нь /орц найрлага, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл, санамж, эрүүл мэндийн анхааруулгагүй, үйлдвэрийн хаяг, хэрэглэх арга, савлалтын хэмжээ, цувралын дугаар, нөхцөл зэргийг тэмдэглээгүй/ ”Шинэ эхлэл”, “Хээр адуу”, “Морьт хангай”, “Тэргүүн трейд”, “Хярын нуур” зэрэг үйлдвэрүүд нь “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC 1:2007”, Цагаан болон өвөрмөц архи, Техникийн ерөнхий шаардлага MNS 179:2009-стандарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12  дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас хийжээ.

Мөн архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон эм ханган нийлүүлэх байгууллагуудаас нийт 117 зөрчил илрүүлж, 20 аж ахуйн нэгжид 54 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн 151 дээжийг шинжилгээнд хамруулан, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж