&#34Челси&#34 клубын мэргэн бууч Kerry Dixon удахгүй Монголд

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

&#34Челси&#34 клубын мэргэн бууч Kerry Dixon удахгүй Монголд

Английн хөлбөмбөгийн Пример Лигийн
алдарт Челси клуб Монголд хамгийн олон фанаттай. Тэгвэл Челси клубын түүхт 109
жилийн ойг тохиолдуулан тус клубын мэргэн бууч Kerry Dixon 2014 оны 03 сарын
10-11-нд Монголд айлчилж, фанатууддаа бэлэг барихаар болжээ. Челси клубын
дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клубын урилгаар Челсигийн бүх цаг үеийн
чансаагаар гуравдугаарт бичигддэг мэргэн бууч, домогт хөлбөмбөгчин Kerry Dixon
хоёр өдрийг хөгжөөн дэмжигчид төдийгүй хөлбөмбөг сонирхогч гишүүдтэйгээ
өнгөрөөнө.

Kerry Dixon өөрийн Челси клуб үүсгэн
байгуулагдсан өдөр буюу гуравдугаар сарын 10-нд Монгол дахь албан ёсны клубын
нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд клубынхээ 109 жилийн ойг Монгол дахь олон
мянган хөгжөөн дэмжигчидтэйгээ тэмдэглэх нь фанатуудын хүсэн хүлээсэн өдөр
болох нь. Энэхүү хоёр өдрийн айлчлалын санаачлагч, ерөнхий зохион байгуулагч нь
Челси клубын дэмжигчдийн  Монгол дахь албан ёсны клуб бөгөөд EVENTO
компани хамтран зохион байгуулж байгаа юм байна.  Хоёр өдрийн турш Челси
клубын үнэнч фанатууд цугларч домогт хөлбөмбөгчинтэйгээ уулзаж, дурсгалын зураг
татуулах арга хэмжээ нь VLVT клубт болно. Энэ үеэр цугласан фанатууддаа
хөлбөмбөгчний гарын бэлэг, дурсгалын зүйлс бэлэглэнэ.  Мөн Челсигийн
Stamford Bridge цэнгэлдэхэд зочилж хайртай багийнхаа тоглолтыг үзэх эрхийн
бичгийн эзнийг тодруулах юм байна.  Түүнчлэн бяцхан нууц задруулахад
өсвөрийн хөлбөмбөгчидтэй тусгайлан уулзахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн
хүрээнд хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцох юм байна.
Энэ үеэр рок попын хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөс гадна амьд хөгжмийн
хамтлагууд нэгэн дор цуглаж, Kerry Dixon-той нэгэн үдшийг өнгөрөөнө. 

Челси клубын
дэмжигчдийн албан ёсны клуб Монголд нээгдсэнээр бусад орны дэмжигчдийн адил
Челси клубээс гаргадаг бүхий л боломжийг ашиглахаас гадна Челси клубт
бүртгэгдэж албан ёсны гишүүн болох боломжтой.

Дашрамд дуулгахад энэхүү арга хэмжээ
нь Chelsea TV-ийн 20 минутын нэвтрүүлэг болон гарах бөгөөд Боловсол суваг
телевизтэй хамтран бэлтгэж байгаа аж. Ингээд Алдарт Челси клубын үнэнч фанатууд
мэргэн бууч Kerry Dixon-ны ирэхийг хүлээх л үлдлээ. 

http://www.unen.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж