Хотынхны чихийг халууцуулсан дуудлага тасрахгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Хотынхны чихийг халууцуулсан дуудлага тасрахгүй байна

Засгийн газрын харьяа 11-11 төвд хандан иргэд өнөөдөр олон тооны гомдол мэдүүлсний багагүй хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хаяглагдаад байна.

Улаанбаатар хотын хэмжээнд авто машины түгжрэл үүсэхэд иргэд зөвшөөрөлгүй газар авто машинаа тавьдаг нь нөлөөлж байна гэж үзэн хөдөлгөөнд саад учруулсан авто машинуудыг ачих ажлыг эхлүүлсэн билээ. Гэвч хэрэгжих шатанд алдаа гарч буйг иргэн энэ өдөр мэдүүлжээ. Тодруулбал, №1403072016 дугаарын зочин “Машин ачиж байгаа компаниуд машин эвдэж хаяад байна. Ачих компанийн  лавлах утас ажиллахгүй байна. Хаашаа авч явсан нь мэдэгдэхгүй иргэдэд хүндрэлтэй байна. Иймээс машин ачихаасаа өмнө жолооч нартай нь утсаар холбогдож болдоггүй юм уу” гэжээ. Түүнчлэн иргэдээс дараах гомдол ирүүлснийг түүвэрлэлээ.

№1403078851
Гэр хорооллыг барилгажуулах гэж байгаа компанууд хүний үл хөдлөх хөрөнгийг маш багаар үнэлж 200м2, 2 давхар шинэ үйлчилгээ явуулж байгаа байшинг 20 сая төгрөг гэж байна. 1м2 – 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь иргэд биднийг доромжилж байна. Бармон ХХК өөрсдийхөө байрыг 1м2 – 1сая 500 мянгаар үнэлж байгаа мөртлөө иргэд биднийг хохироох гэж байна. 200м2 2 давхар байшин зах зээлийн ханшаар 180 сая төгрөгний ханштай байхад. Чингэлтэй дүүргийн 10 хороог барилгажуулах гэж байгаа Бармон ХХК иргэний үл хөдлөх хөрөнгийг маш багаар үнэлж иргэдийг төөрөгдүүлж хохироож гэрээ хийх гэж оролдож байна. Энэ мэтчилэн иргэдийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэхгүй бол иргэд бид эсэргүүцэж байна.

№1403074024
Ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн мөртлөө Ажлын байр нэмэгдүүлэх биш ажлын багасгаж байгаа нь харамсалтай. Интернет цахим тогломын газрыг хавчихын оронд жижиг дунд үйлчилгээний бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжиж чадахгүй бол ЗГ гай болмооргүй байна. Засгийн газрын 410 тогтоолоо хүчингүй болгож бизнес эрхлэгчдийг чөлөөтэй бизнес эрхлүүлмээр байна.

№1403065997 Хүнсний талон олголтын нэг хүүхдэд сард 5000 төгрөг, том хүнд 10000 мянган төгрөг өгдөг. Харин түүнийг хүүхдэд 10000 төгрөг, том хүнд 5000 төгрөг өгдөг болгож өөрчлөх хэрэгтэй байна. 0-14 насны хүүхдэд жилд нэг удаа 128 мянган төгрөг олгодог. Харин тэр мөнгийг 18 нас хүртэл нь олгодог баймаар байна.

№1403063976 СХД 3-р хорооны Нарангийн энгэрийн шинэ тавигдсан автозамын дагуу байрлах гэрэлтүүлгийг шөнийн цагаар унтаагаад, өдрийн цагаар асаах үзэгдэл байнга гарах боллоо. Яг одоогийн байдлаар асаалттай байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү?

№1403060078 Ерөнхий Сайд Н.Алтанхуяг танаа: Хавдар Судлалын үндэсний төвд Туяагаар эмчлэх аппарат ганцхан ширхэг байдаг. Энэ аппаратын очер дарааллыг хүлээж байгаад хавдартай хүмүүс үхэж байна. Бүхэл бүтэн улс орон байж ядаж ахиад 1 аппарат авчихаж болдоггүй юм уу? Энэ Н.Удвал гэж юу хийж явдаг сайд юм бол?

№1403065596 Баярсайхан сайдад: СХД-ийн 12-р хороо 6-р байрны хажуу талд зөвшөөрөлгүй 3 давхар байр баригдаад байр нь цуурчихсан байгаа. Мөн хажуу талдаа дахиад барилга барьж байна. Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгаж болохгүй юм уу?

№1403062588 8 % хувийн хүүтэй зээлийн орон сууцны зээлийн 30 % нь маш өндөр байна. 30% гаргахад маш хүндрэлтэй байна. Залуу гэр бүлүүдээ дэмжих зорилгоор 10% болгож бууруулж болдоггүй юм уу.

№1403060090 Улсын комиссоор ажиллаж байгаа албан хаагч нарт хариуцлага тооцох хэрэгтэй байна.Улсын комиссоос шалгартаар явж байх үедээ барилгын компаниудад үүрэг даалгавар өгдөг тухайн компани нь ажлаа гүйцэт хийгээгүй байхад хүлээж авсан гэж гарын үсэг зурж байгаа нь иргэдийг эд хөрөнгөөрөө хохирох байдалд хүргэж байна гэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-11.mn хаягаар орж үзэх боломжтой.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж