Шатрын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.08-нд нийтлэгдсэн

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд эдгээр өдрүүдэд “Этүгэн” дээд сургууль дээр үргэлжилж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүд 8, 9-р өргөө тоглох бол эмэгтэйчүүд амрах аж. Харин маргааш эрэгтэйчүүдийн 10, 11, эмэгтэйчүүдийн 8, 9-р өргийн тоглолт болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид тодрох юм.

Эрэгтэйчүүдийн 54 дахь, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний "Хагас шигшээ" шатны шалгаруулалтад өмнөх шатнаас шалгарсан тамирчид болон 2000 ба түүнээс дээш рейтингтэй тамирчид оролцож байна. Мөн аймаг тус бүрээс шалгарсан хоёр тамирчин хагас шигшээд оролцох эрхийг авчээ. Эрэгтэйчүүдэд 98, эмэгтэйчүүдэд 48 тамирчин шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна.

8 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг Ү.Агьбилэг долоон оноотой тэргүүлж байгаа бол ФМ У.Насанжаргал, ФМ Д.Эрхэмбаяр нар 6,5 оноотой удаалж байна.


7 өргийн дараах байдлаар эмэгтэйчүүдийг ФМ Б.Янжинлхам (1957), СМ Э.Хулан (2028) нар 6.0 оноотой тэргүүлж байгаа бол ФМ Ц.Мөнхчулуун (2083), СДМ Ү.Үүрийнтуяа (1992) нар 5.5 оноотой удаалж байна. Эдгээр тамирчдын араас таван тамирчин 5.0 оноотой явж байна.

Маргааш сүүлийн өргүүд болж, эхний зургаан байранд шалгарсан тамирчид улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авна. Эдгээр тамирчид өнгөрсөн жилийн улсын аваргын медальтнууд болон олон улсын рейтингээр хамгийн өндөр чансаатай зургаан шатарчидтай улсын аварга цолны төлөө өрсөлдөх юм. Улсын аваргын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болно.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж